Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэн Гадаадад Хувийн Хэргээр Зорчих, Цагаачлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-48

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2/

гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.