Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-51

1 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.2.1.

сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах зориулалтаар олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.