Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-52

1 дугаар зүйл.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.3.1.

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.