Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-53

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.7 дахь хэсэг нэмсүгэй:

16.7.

Энэ хуулийн 16.1.2, 20.1.2, 24.1-т заасан баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ.

.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэснийг шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.