huuli-nemelt
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЧөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-54
Чөлөөт бүсийн тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶13.3. Энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.3 дахь заалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэснийг хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн дугаарыг 13.4 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.