huuli-nemelt
Эд Хөрөнгө Өмчлөх Эрх, Түүнтэй Холбоотой Эд Хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭд Хөрөнгө Өмчлөх Эрх, Түүнтэй Холбоотой Эд Хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-55
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶13.10. Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн “гэрээний” гэсний дараа, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “хэлцлийн” гэсний дараа, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “баримтын” гэсний дараа, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэсний дараа, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн бичгийн гэсний дараа эх хувь, эсхүл гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.