huuli-nemelt
Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОрон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-60
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.1 дэх заалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэснийг эх хувь гэж өөрчилсүгэй.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2 дахь заалтын нотариатаар гэрчлүүлсэн гэснийг хассугай.
Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.