Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-61

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.4.5.

иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.