Нүүр ›
huuli-nemelt ›
2011 ›
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-62
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶6.4. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.3. Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Концессын тухай хуульд заасны дагуу улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрт зээлийн баталгаа гаргаж болно.