Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Хууль, Улсын Их Хурлын Бусад Шийдвэрийн Төсөл Боловсруулах, Өргөн Мэдүүлэх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хууль, Улсын Их Хурлын Бусад Шийдвэрийн Төсөл Боловсруулах, Өргөн Мэдүүлэх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хууль, Улсын Их Хурлын Бусад Шийдвэрийн Төсөл Боловсруулах, Өргөн Мэдүүлэх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-04-28, Улаанбаатар11-ne-69

1 дугаар зүйл.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:

11.1.4.

багц хуулийн төсөл.

2/

15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг:

15.10.

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар Засгийн газраас багц хуулийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй.