Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-05-27, Улаанбаатар11-ne-73

1 дугаар зүйл.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.2, 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

3.2.

Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

3.3.

Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.

2 дугаар зүйл.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын төрүүлж өсгөсөн, гэсний дараа бага хүүхэд нь 1 нас хүрсэн, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.