huuli-nemelt
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХудалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-06-02, Улаанбаатар11-ne-74
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын экспортын гэсний өмнө энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.