Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-06-09, Улаанбаатар11-ne-77

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд 7.3.14 дэх заалт нэмсүгэй:

7.3.14.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн 7.4.10-7.4.12-т гэсний дараа болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т гэж, 8.5 дахь хэсгийн “7.4.14-т” гэсний дараа “болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалтын энэ хуулийн 7.3.9-7.3.12-т гэснийг энэ хуулийн 7.3.14-т гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 7.3.9-7.3.12, гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.9-7.3.12 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.