huuli-nemelt
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2011-06-10, Улаанбаатар11-ne-83
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.1.8 дахь заалт нэмсүгэй:
¶3.1.8. “бэлэн бус мөнгөний гүйлгээ” гэж олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр хийсэн гүйлгээг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3 дахь заалтын бэлэн гэсний дараа ба бэлэн бус гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтын “Санхүүгийн мэдээллийн албаны даргыг” гэсний дараа “Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн дарга болон” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “Монголбанкны Ерөнхийлөгч” гэсний дараа “, Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай хамтран” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр баталсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.