huuli-nemelt
Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКонцессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-06-16, Улаанбаатар11-ne-85
Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶2.6. Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна.
Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэсний дараа , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж нэмсүгэй.
Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн гарчгийг Мэдээллийн сан гэж өөрчилсүгэй.
Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-33.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.