huuli-nemelt
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-10-25, Улаанбаатар12-ne-145
16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт:
2/¶16.1.16. мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.
19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
¶19.3. Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно.
Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.