huuli-nemelt
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-10-25, Улаанбаатар12-ne-151
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:
¶81 дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх ¶81.1. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶81.1.1. хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, төлбөрийн хуваарийг Төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.1.8. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт өөрчлөлттэй нь хамт батлуулах;
¶8.1.9. зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, Засгийн газрын шийдвэрээр зээлийн баталгаа гаргах;
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.