Нүүр ›
huuli-nemelt ›
2012 ›
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-11-01, Улаанбаатар12-ne-153
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 43.1.4 дэх заалт нэмсүгэй:
¶43.1.4. зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн 20.00 гэснийг 22.00 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.