Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-11-08, Улаанбаатар12-ne-155

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 76.1.7, 76.1.8 дахь заалт нэмсүгэй:

76.1.7.

Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;

76.1.8.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.