Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-13, Улаанбаатар12-ne-01

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

16.3.

Энэ хуулийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.