huuli-nemelt
Дээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДээд Боловсролын Санхүүжилт, Суралцагчдын Нийгмийн Баталгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-13, Улаанбаатар12-ne-02
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶11.3. Засгийн газраас тодорхойлсон дээд боловсролын салбарын талаар баримтлах чиглэл, шаардлагад нийцүүлэн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “5.3.1, 5.3.2-т” гэснийг, 5.8 дахь хэсгийн 5.3.2-т гэснийг 11.3-т гэж тус тус өөрчилсүгэй.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн нийлбэр гэснийг хассугай.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, 5.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.