Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-01-19, Улаанбаатар12-ne-04

1 дугаар зүйл.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг:

11.6.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн шинжтэй, илт хууль бус нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааны талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

2/

16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг:

16.4.

Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үүрэг бүхий дэд зөвлөлийг зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.