huuli-nemelt
Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-19, Улаанбаатар12-ne-07
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶23.3. Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, 23.1, 23.4 дэх хэсгийн , хүүхдийн үнэмлэх гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.