Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Садар Самуун Явдалтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Садар Самуун Явдалтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Садар Самуун Явдалтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-19, Улаанбаатар12-ne-10

1 дугаар зүйл.
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

3.1.2.

“садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;

2/

4 дүгээр зүйл:

4 дүгээр зүйл.Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох
4.1.

Биеэ үнэлэхийг хориглоно.

4.2.

Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно.

3/

12 дугаар зүйл:

12 дугаар зүйл.Тоо бүртгэл
12.1.

Биеэ үнэлсэн, эсхүл бусдын биеийг үнэлүүлсэн зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх тоо бүртгэлийг цагдаагийн байгууллага эрхлэн хөтөлнө.

2 дугаар зүйл.

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын 4.1-ийг гэснийг 4.1, 4.2-ыг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.