Нүүр ›
huuli-nemelt ›
2012 ›
Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАхмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-19, Улаанбаатар12-ne-15
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй:
¶4.1.9. нийгмийн хөгжлийн үйлчилгээ.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын нөхцөлт мөнгөн гэснийг нийгмийн халамжийн гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10, 5.1.11 дэх заалтын төрийн соёрхолт гэснийг төрийн шагналт, төрийн соёрхолт гэж, жилд гэснийг сард гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.