huuli-nemelt
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-19, Улаанбаатар12-ne-16
4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалт:
2/¶4.1.10. нийгмийн хөгжлийн үйлчилгээ.
5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалт:
¶5.1.14. хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын хөнгөлөх гэсний дараа , эсхүл автобусаар үйлчлэх гэж, 5.1.6 дахь заалтын “хүүхэд” гэсний дараа “, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн” гэж, 5.1.13 дахь заалтын “ иргэн” гэсний дараа “, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” гэж тус тус нэмсүгэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын нөхцөлт мөнгөн гэснийг нийгмийн халамжийн гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын 3 жил гэснийг 2 жил гэж, 5.1.3, 5.1.4 дэх заалтын 5 жил гэснийг 3 жил гэж, 5.1.5 дахь заалтын тусгай гэснийг цэцэрлэг , гэж, 5.1.6 дахь заалтын бүрэн гэснийг 50 ба түүнээс дээш хувиаргэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.