huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-01-19, Улаанбаатар12-ne-17
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйл нэмсүгэй:
¶2 дугаар зүйл. ¶ Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн оруулж байгаа гэсний дараа болон дотооддоо худалдан борлуулсан гэж, “тоног төхөөрөмж,” гэсний дараа “ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж,” гэж тус тус нэмсүгэй.
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2011 гэснийг 2016 гэж, 2 дугаар зүйлийн дугаарыг 3 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.