Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-19, Улаанбаатар12-ne-18

1 дугаар зүйл.

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйл нэмсүгэй:

2 дугаар зүйл.

Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн тоног төхөөрөмж, гэсний дараа ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, гэж нэмсүгэй.”

3 дугаар зүйл.

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2011 гэснийг 2016 гэж, 2 дугаар зүйлийн дугаарыг 3 гэж тус тус өөрчилсүгэй.”

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.