huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-12-13, Улаанбаатар12-ne-162
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.6, 7.7. дахь хэсэг нэмсүгэй:
¶7.6. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл эрхэлж байгаа ажлаас нь халахыг хориглоно.
¶7.7. Ажил олгогч хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан,буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтны талаарх Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан мэдээллийг задруулахыг хориглоно.
Энэ хуулийг Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.