Нүүр ›
huuli-nemelt ›
2012 ›
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-12-20, Улаанбаатар12-ne-164
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын хөдөө аж ахуйг хөгжүүлэх гэсний өмнө хүнсний аюулгүй байдлыг хангах, гэж, мөн заалтын “а” дэд заалтын “хэрэгжүүлэх үндсэн дээр” гэсний дараа “хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах,” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.