huuli-nemelt
Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСтатистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-20, Улаанбаатар12-ne-165
Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн нийгмийн хамгаалал, гэсний дараа хүнсний аюулгүй байдал, гэж нэмсүгэй.
Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “д” дэд заалтын хүнсний хангамж, илчлэг гэснийг хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт; гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.