huuli-nemelt
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-20, Улаанбаатар12-ne-167
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.25. “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.