Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Ариун Цэврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ариун Цэврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ариун Цэврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-12-20, Улаанбаатар12-ne-169

1 дугаар зүйл.
Ариун цэврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

13.2.

Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж, импортлоход энэ хуулийн 13.1 дэх хэсгийн заалт хамаарахгүй.

2/

14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг:

14.5.

Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 14.2, 14.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Ариун цэврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн Үндэсний аюулгүй байдалд гэсний өмнө 13.1. гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.