huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-171
Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶137.1. Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага болон сум, хороонд хөдөлмөрийн ажилтан /хөдөлмөрийн алба/-аас бүрдэнэ.
¶137.2. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагын дор ажиллана.