huuli-nemelt
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-172
29 дүгээр зүйлийн 29.9.9-29.9.12 дахь заалт:
2/¶29.9.9. хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;
¶29.9.10. мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;
¶29.9.11. жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;
¶29.9.12. хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, хяналт тавих.
29 дүгээр зүйлийн 29.13.5 дахь заалт:
¶29.13.5. хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дахь хэсгийн төрийн захиргааны төв байгууллага гэсний дараа болон түүний эрх олгосон байгууллага гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийн “хөдөлмөр эрхлэлтийн ажилтан” гэсний дараа “/хөдөлмөрийн алба/” гэж тус тус нэмсүгэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29.3. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. Хөдөлмөрийн төв биржийн даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
¶29.4. Сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтныг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9.9 дэх заалтын дугаарыг 29.9.13 гэж, 29.13.5 дахь заалтын дугаарыг 29.13.6 гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтын , бодлого, зохицуулалтын шийдвэрийн талаар санал гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах гэснийг хассугай.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.