huuli-nemelt
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-173
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд дор дурдсан агуулгатай 25¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶25¹ дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг ¶25¹.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
¶25¹.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
¶25¹.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах;
¶25¹.1.3. харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх;
¶25¹.1.4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;
¶25¹.1.5. харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой мэдээллийг төрийн байгууллага, ажил олгогчоос гаргуулан авах;
¶25¹.1.6. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
¶25¹.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тухайн шатны хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶19.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.