Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-12-21, Улаанбаатар12-ne-175

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 36.13 дахь хэсэг нэмсүгэй:

36.13.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн коллеж, гэснийг коллежид гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд” гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19 дэх заалтын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, гэснийг тус тус хассугай.