huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-176
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶33 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх журам ¶33.1. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор уг асуудлаар дүгнэлт гаргана.
¶33.2. Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын таван өдрийн дотор дараах журмаар батална:
¶33.2.1. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;
¶33.2.2. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;
¶33.2.3. ил санал хураалт явуулах;
¶33.2.4. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль батлах.
¶33.3. Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.