huuli-nemelt
Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-177
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.1.18,15.1.19 дэх заалт нэмсүгэй:
¶15.1.18. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт гаргах;
¶15.1.19. Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах;
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.5. Үндэсний аудитын газар энэ хуулийн 15.1.17, 15.1.18-д заасан дүгнэлтийн нэг хувийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг дүгнэлтэд улс төрийн нам, намуудын эвсэл, хамтарсан намууд нэр дэвшигчдээс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана.
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18 дахь заалтын дугаарыг 15.1.20. болгон өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.