huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-21, Улаанбаатар12-ne-180
14 дүгээр зүйлийн 14.3.7 дахь заалт:
2/¶14.3.7. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.
14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг:
¶14.5. Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
2/¶26.5. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.
27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт:
3/¶27.1.4. нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;
42 дугаар зүйл:
¶42 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын ажлын алба ¶42.1. Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.
¶42.2. Улсын Их Хурлын даргын ажлын албаны орон тоог Улсын Их Хурлын дарга батална.
¶42.3. Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан Улсын Их Хурлын даргад ажлаа шууд хариуцаж, Тамгын газарт харьяалагдана.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “тооцож тогтоол батална” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн тооцож Улсын Их Хурал тогтоол батална гэснийг тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.8, 26.12 дахь хэсгийн ахлагч гэснийг дарга гэж, мөн зүйлийн 26.6 дахь хэсгийн ахлагчаа гэснийг даргаа гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн Ажлын албыг хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлнэ гэснийг Бүлгийн ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн бүхэл тэгш тооноос тооцно гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн хуульч мэргэжил гэснийг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.