huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-28, Улаанбаатар12-ne-185
Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶60.3. Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө: 60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх; 60.3.2.тээврийн бичиг баримт; 60.3.3.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз; 60.3.4.хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.
Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэснийг энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж өөрчилсүгэй.