huuli-nemelt
Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-12-28, Улаанбаатар12-ne-186
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶31.3. Импортлогч улсад татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгч болно.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.6 дахь хэсэг, 32, 33 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.