Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-01-27, Улаанбаатар12-ne-20

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -чөлөөт бүсийн асуудал; -үйлдвэржүүлэлтийн бодлого.” гэж, мөн хэсгийн 5 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Тэргүүн Шадар сайд гэснийг Шадар сайд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “Тэргүүн Шадар сайдтай зөвшилцөн” гэснийг, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34¹ дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн Тэргүүн Шадар сайд, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.