Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-02-10, Улаанбаатар12-ne-21

1 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.1.7 дахь заалт нэмсүгэй:

3.1.7.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын дугаарыг 3.1.8 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.