Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Олон Улсын Гэрээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-03-07, Улаанбаатар12-ne-25

1 дугаар зүйл.

Олон улсын гэрээний тухай хуульд дор дурдсан агуулгатай 23¹ дүгээр зүйл нэмсүгэй:

23¹ дүгээр зүйл.Олон улсын гэрээний заалтыг хэрэглэх
1.

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх олон улсын гэрээний хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд гаргана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.