huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуулиудыг Хэрэглэх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-03-09, Улаанбаатар12-ne-34
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 32 дугаар зүйл нэмсүгэй:
¶32 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх ¶1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
¶2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.