Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-17, Улаанбаатар12-ne-41

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 21.1.31-21.1.35 дахь заалт нэмсүгэй:

21.1.31.

ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 8000-10000 төгрөг;

21.1.32.

ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

21.1.33.

байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.1-17.1.4 заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар;

21.1.34.

байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар;

21.1.35.

байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.22 дахь заалтын 11.1-д гэсний өмнө 7.1 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.