huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-05-17, Улаанбаатар12-ne-42
Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн заасан хөрөнгийг түүнд гэсний дараа уурхайн хаалтын үе шатанд гэж нэмсүгэй.
39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалт:
2/¶39.1.9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна
39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг:
3/¶39.5. Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ
45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт:
¶45.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3, 25.1.6, 35.2.2, 35.3.4, 38.1.1, 38.1.4, 38.1.5, 38.3, 38.4, 39.1.1, 39.1.3-39.1.7, 39.1.7.3, 39.4, 39.9, 40.1, 40.2, 48.8, 57.4 дэх хэсгийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэснийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж, 40 дүгээр зүйлийн гарчгийг Байгаль орчны нөлөөллийн шинэчилсэн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хянуулах гэж тус тус өөрчилсүгэй.”
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.