huuli-nemelt
Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГалын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-05-17, Улаанбаатар12-ne-45
3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:
2/¶3.1.5. “ой, хээрийн түймрийг унтраах” гэж ой, хээрийн түймрийн үед шаталт, тархалтыг зогсооход чиглүүлэн явуулж байгаа үйл ажиллагааг.
6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7 дахь заалт:
¶6.1.6. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймрийг унтраах арга, ажиллагаанд сургах сургалт зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
¶6.1.7. ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүргэлгүй шуурхай унтраах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 дах заалтын гал түймэртэй тэмцэх гэсний өмнө объектын болон ой, хээрийн гэж тус тус нэмсүгэй.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Ой хээрийг түймрээс хамгаалах тухай гэснийг Ойн тухай гэж, 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын дугаарыг 6.1.8 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.