huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-05-17, Улаанбаатар12-ne-49
18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт:
2/¶18.1.8. байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.
18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:
3/¶18.4. Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг:
¶19.11. тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт орлогод ногдох албан татварыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр хөнгөлнө.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.